Бичил уурхай эрхлэгчид тэсрэх бодисыг нууцаар наймаалсаар байна

Өнөөдөр Монголд бичил уурхайн тухай нэг л их сайхан зүйл мэт ярих болж. Харин энэ удаад аль болох нууж, тэр болгон гаргаж ярихгүй байгаа бодит байдлаас бичье.

Үнэндээ монголчуудын яг хэдэн хувь нь нинжа, хэдэн хувь нь бичил уурхайчин юм бэ гэж асуувал баталгаа тоо хэлэх хүн 111одоогоор байхгүй. Зарим хүмүүс эдгээр иргэдийн тоон судалгааг аль болох өндөр гаргахыг тэмүүлсээр байна.Үнэхээр хууль бусаар бичил уурхай нэрийн дор ашиг олоод гаршсан иргэд,  аж ахуйн нэгжүүд байна. Дөнгөж үлгэн салган яваа амь амьдарлаа залгуулж яваа  иргэд ч мөн цөөнгүй бий.

Бичил уурхай хэмээх энэ эмзэг талбараас зарим нь баяжиж бялуурахын тулд нэг нэгнийхээ хөдөлмөрийг мөлжиж хөдөлмөрийн үнэлэмжийг үнэгүйдүүлж байхад нөгөө хэсэг нь үүнээс өөр ажил олдохгүй аргагүйн эрхэнд сохор зоосны төлөө явж байна. Гэхдээ хэн ч бичил уурхай эрхэл гэж хэлээгүй харин энэ ажлыг дэмжихгүй байгаа төрийн засгийн зөв ч юм шиг.

115Миний хувьд  5-н жил бичил уурхайгаар үндсэн ордны алт олборлосон, нэг удаа айдас түгшүүргүйгээр ажлын байр болох нүхрүү орж байсан удаагүй, хаанаас юу унаад дарчих юм бол гэдэг айдас хүйдэс мөнхөд дагаж явдаг байсан.

Ийм хэцүү ажлыг яагаад хийгээд байсан гэхээр олсон хэдэн төгрөгөндөө хууртаад л явсаар “гэдсийг нь өлсгөхгүй гэрт нь хариулахгүй” гэсэн үг л санаанд орно доо.Үнэхээр хүний хүсээгүй хөдөлмөр эрүүл мэнд, амь нас, өнчрөл дагуулсан ажил. Маш өндөр эрсдэлтэй.

Үндсэн ордны алт олборлоход тэсэлгээ хийж баяжмалтай хүдрээ авахын тулд нөгөөх хатуу хад судлаа өрөмдөж цоолох явцад тоосжилт их бий болдог. Тэр тоосжилт тэсэлгээний хурц үнэр уушигны эрлэг юм байна.

112Дээр нь орж ажиллаж буй агуу нүх маань байнгын хасах градустай, чийглэг жиндүү байдалтай хүний эрүүл мэнд ямар байх нь ойлгомжтой л байгаа юм. Одоогийн байдлаар манай суманд энэ өвчлөл тархсаар олон хүн хорвоогийн мөнх бусыг үзэж байна, мөн өвчин нь хүндэрсэн иргэд цөөнгүй байна.

Ийм чухал хүний амь настай холбоотой асуудалд хэн ч анхаарал тавихгүй, харин ч эсрэгээрээ улам дэмжээд бичил уурхайн хууль гаргана гэж ярих болжээ. Хууль гарлаа гэж бодоход хамрах хүрээ нь хэр байхав, хуулийн төслийг хэн хэн боловсруулж анхаарах, хориглох, зөвшөөрөх, уурхайн стандарт гэх мэт зүйлүүд дээр бичил уурхайчдын саналуудыг тусгаж, батлуулж чадах эсэх нь тодорхойгүй.

Одоо мөрдөгдөж буй 308-р тогтоол Бичил уурхайн журам анх гарахад яг энэ байдлаар өнөөх бичил уурхайчдын санал бодлыг нь журмын төсөлд тусгаагүйн гайгаар нөгөө журам нь хэнд ч хэрэггүй нэр төдий зүйл болж8 бидний амьдралд  авцалдаж өгдөггүй.

113Ингээд бодоход Монголд хууль журмын хүрээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа нэг ч газар байхгүй бүгд хууль бус үйл ажиллагаа явагдаж байна.

Үндсэн ордны ганц чухал хэрэгсэл бол тэсэлгээний бодис, үүнийг хувь хүн хэрэглэх эрхийг хуулиар хориглосон ч бичил уурхайчид ямар нэг байдлаар худалдан авсаар, ашигласаар үүний араас цагдаа, хууль хяналтын байгууллагууд хөөцөлдсөөр байдаг нь бас нэгэн завхрал.

Энэ бүх ойлгомжгүй асуудлаас болоод бичил уурхайчид ажилдаа сэтгэлээсээ хандах хандлага үгүй, газар нутаг том хүн ам цөөтэй, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд сайн үр дагавар харагдахгүй байна.

114Хараа хяналтгүй газар дураараа ухаж төнхөөд нөхөн сэргээлт хийлгүй орхиод явдаг байдал газар авсан.

Тэсрэх бодисыг нууц наймааны аргаар ашиглаж байгаа нь терроризмын үйл ажиллагаанд ашиглах магадлалтай.

Мөнгөн усыг хаа сайгүй хэрэглэж байгал орчныг бохирдуулах хор уршиг тарьж байна.

Ажиллах орчинд хариуцлага тооцох механизм байхгүй учраас аваар осол их гардаг.

Баялгыг аваад татвар төлдөггүй.

гэх мэт зохистой шийдлээ хүлээж буй асуудлууд их байна.

Харийн орнууд дахь сайны жишиг болсон  бичил уурхайчин одоогоор манай оронд алга байна.

116117Сүүлийн хэдэн жил ярьсан Бичил уурхайн дээвэр холбоо ТББ-ыг саяхан байгуулсан байна. Тэгтэл  мөнөөх байгуулагын даргаар  нь уурхай эрхэлж буй компанийн захирал сонгогдож, удирдах зөвлөлийн гишүүд нь  ажилчидтайгаа гишүүн болсон нь Бичил уурхайн дээвэр байгуулага гэхээсээ компаний дээвэр байгууллага болж хувирсан байх жишээтэй.

Ийм байгууллага хэний эрх ашгийг хамгаалах нь ойлгомжтой бус уу.

Төрөөс анхааралдаа авбал авсан шиг аваад зохицуулах шаардлагатай, эсвэл таслан зогсоох 2 л санаа байна.

One thought on “Бичил уурхай эрхлэгчид тэсрэх бодисыг нууцаар наймаалсаар байна

  1. Byambabaatar on

    Тэр хууль тогтоомжын асуудал ч үнэн шүү. Гарц байхгүй журам гэж бүгд л ярьдаг гэхдээ чам шиг ингэж нийтэд дэлгэж тавьсан нь цөөхөн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>