Уул уурхай ба нийгмийн хариуцлага

П. Болормаа, Байгаль Орчны Хөтөлбөрийн Захирал, АНУ-ын Азийн Сан

“Орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхайн талаар  ойлголтыг нэмэгдүүлэх нь”

 

Эрхэм хүндэт ноёд, хатагтай, алсаас ирсэн олон улсын төлөөлөгч, зочид нар аа! Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.  “Уул уурхайн салбарын Компанийн Нийгмийн Хариуцлага ба Засаглал” сэдэвт олон улсын хурлыг бүсийн төвшинд зохион байгуулж буй Германы Хамтын Ажиллагааны “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн хамт олон болон Уул уурхайн яаманд талархал илэрхийлье.

АНУ-ын Азийн сангийн байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн олборлолт явагдаж буй орон нутагт  иргэд,   орон нутгийн удирдлага болон уул уурхайн компаниудын дунд харилцан ашигтай, үр өгөөжтэй харилцаа, хамтын ажиллагааг бий болгоход ашигласан арга зам, стратегийн  талаар өөрсдийн туршлагаас та бүхэнтэй хуваалцаж байна.  Үнэндээ бол орон нутагт талуудын  дундурт хугацааны тогтвортой хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаа бий болгоно гэдэг бол богино хугацаанд хийгддэг тийм амар ажил биш юм.

OTZ editАНУ-ын Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах нь” хөтөлбөр 14 аймгийн 45 суманд хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь талуудын  оролцоог хангах замаар байгалийннөөц болох УС, ХӨРС, ЭРДЭС БАЯЛАГИЙН хариуцлагтай ашиглалтыг бий болгох, төлөвшүүлэх, улмаар байгаль орчны хамгаалалтыг  сайжруулах,  орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэроруулах явдал юм.

Олон улсын төлөөлөгчид байгаа учир Монголд улсад сүүлийн 20 жил уул уурхай хэрхэн явагдсан талаар товч дурьдаад явья. 1990 онд Ардчилсан нийгмийг бүтээн байгуулахаар болсон Монгол улсын хувьд эдийн засгийн шилжилт тийм ч амар хялбар байгаагүй. Хуучин “социалист” гэж нэрлэгдэж байсан орнуудтай эдийн засгийн харилцан туслалцалын тогтолцоо алга болж, эдийн засгийн өсөлт, ДНБ уналтад орсон тухайн үед, Монгол Улсын Засгийн Газраас 1990 оны эхээр “Алт” хөтөлбөрийг баталсан  байдаг.  Энэ хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах үүднээс гадны компаниудыг татвараас чөлөөлөх бодлогыг мөн  гаргасан байдаг. Мөн энэ үеээр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүхий эдийн  үнэ өссөн байсан. Энэ бүх хүчин зүйлүүд уул уурхайн олборлолтыг эдийн засгийн хувьд үр ашигтай явуулах нөхцлийг бүрдүүлсэн. Хувь хүмүүс, компаниудын дунд уул уурхай эрхлэх сонирхол үүсэж,  асар богино хугацаанд олон уул уурхайн ашиглалтын лиценци олгогдсон түүхтэй билээ.

Эхний үед уул уурхайн олборлолт явагдахад орон нутгий иргэд, төр захиргааны байгууллагаас ямар нэгэн дургүйцэлийг үзүүлдэггүй байсан. Уул уурхайн талаар иргэд ч нутгийн удирдлагууд ч ямар нэгэн сайн муу мэдээлэл, туршлага байгаагүй юм. Тиймээс, энэ үед иргэд, талуудын оролцоо огт байгаагүй, ер нь тийм ойлголт ч байс байгаагүй.

Арваад жилийн хугацаанд уул уурхайн олборлолт нь иргэд, орон нутгийн хяналт, шахалтгүйгээр урсгалаар явж ирсэн. Энэ хугацаанд байгаль орчны олон асуудлууд гарч ирсэн: малчид бэлчээргүй болох, бэлчээрээ алдах,  голын усыг зүй бусаар ашиглаж, бохирдуулах, хүн малын ундны усны хүртээмж асуудалтай болж, нөхөн сэргээлт хийгдээгүй асар их талбайнууд /3984.46  га/ бий болсон. Энэ бүгд нь иргэдийн “Аюулгүй, эрүүл орчинд амьдрах” үндсэн эрхийг зөрчиж, орон нутагт амьдарч буй иргэдийн дургүйцлийг маш ихээр хүргэж,  2000 оны эхээр иргэдийн байгаль орчноо хамгаалах хөдөлгөөнүүд үүсэж,  иргэд уул уурхайн компаниудын хооронд зөрчлүүд ихээр гарч, шийдэгдээгүй олон асуудлууд хуримтлагдсан байсан. Хариуцлаггүй үйл ажиллагаа явуулсан уул уурхайн компаниудын балгаар уул уурхайн салбарын нэр хүнд нилээн унасан. Бүх уул уурхайн компаниуд хариуцлагагүй байгаагүй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компаниуд бас бий.  Тэгэхлээр, монгол улсад уул уурхайн олборлолттой холбоотой  муу ч сайн ч жишээнүүд байгаа. Та бүхэн өөрийн улсад муу практик, жишээг гаргуулахгүйн тулд уул уурхайн олборлолт явуулахад эхнээс нь талуудын оролцоог хангаж, ил тод явуулах зарчмыг юуны түрүүнд нэвтрүүлэх нь зүйтэй болов уу.

Орон нутагт бий болсон байгаа энэ олон зөрчил, үл итгэлцэл арилгах,  байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид ямар арга барилаар асуудалд хандсан бэ?

Талуудын оролцоо нь урагшлах, хамтран ажиллах гол зарчим, шийдэл байна. Орон нутагт талуудын оролцоог хангасан механизм байх ёстой юм байна. Механизм байхгүй бол талууд уулзаад ярьдаг л зүйл болоод, асуудал шийдэгдэхгүй орхигдоно.

Орон нутагт талуудын оролцоог хэрхэн хангах вэ? Бидний туршлагаас харахад талуудын оролцоог хангахын тулд үндсэн 3 алхамыг хийх хэрэгтэй. Үүнд:

  1. Талуудын мэдлэг, ойлголт, хоорондох зөрчлийн талаар суурь судалгаа хийсэн байна. Судалгаанд дүн шинжилгээ хийж, үндсэн шалтгааныг олж тодруулах, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тогтооох,
  2. Талуудын нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүргэхэд тэдний мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд тэдний дунд уулзалт, семинарыг явуулж байх
  3. Талуудын оролцоог хангах механизмыг бий болгох.  Бид энэ механизмыг Олон Талт Зөвлөл гэж нэрлэж байгаа. Энэ зөвлөл нь талуудаас бүрдсэн байх бөгөөд хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, үүнийгээ хэрэгжүүлнэ.

“Талуудын оролцоо” гэж бид юуг ойлгох вэ?

Орон нутагт явж олон хүмүүстэй уулзаж ярьж байхад хүмүүсийн ойлголт өөр өөр, мэдээлэл зөрүүтэй байдаг бөгөөд энэ нь зөрчил үүсгэх, харилцааг мухардуудах  гэх  зэрэг хүндрэлийг үүсгэж байсан. Тэгэхлээр нэгдсэн ойлголт их чухал байсан.

Талуудын оролцоо гэдэг нь байгалийн нөөцашиглалтад оролцогч талуудын тогтвортой хөгжилд чиглэсэн, хамтын ажиллагаанд суурилсан,урт хугацааныүргэлжилсэн үйл явцгэж ойлгож болно.

Хамтын ажиллагаагэсэн ойлголт нь талууд зөвхөн мэдээллээ солилцоод өнгөрөх бус, “хамтрагч”, “түншлэгч”гэсэн байр сууринаас нэг ижил түвшинд ажиллана.

Урт хугацааны үргэлжилсэн  гэдэг нь хөгжлийн бүхийл үйл явцад талуудын оролцоо байх шаардлагатай.

Тогтвортой хөгжилнь “Байгаль орчин, нийгэм, эдийн засаг”гэсэн гурван асуудлыг нягт хамаарал шүтэлцээтэй авч үзэж байгалийн хишиг, нөөц, баялаг  өгөөжийг зүй зохистой ашиглан, өнөө болон хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн төлөө нийгмийг бүтээн байгуулах” гэсэн утгыг илэрхийлдэг.Байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван асуудал нь ижил үнэ цэнэтэй бөгөөд аль аль нь чухал ач холбгдолтой учир салгаж ойлгож болохгүй.

Уул уурхайн үйлдвэрлэлийн нийгмийн хариуцлага гэж юуг ойлгох вэ?

2011 оны 12-р сард  “Уул уурхайн үйлдвэрлэлийн  нийгмийн хариуцлага” сэдэвт зөвлөлгөөнийг Уул уурхайн яамтай хамтран зохион байгуулсан. Энэ зөвлөлгөөнд 150 гаруй хүн оролцож, уул уурхайн компани, орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөлөгчид оролцсон. Энэ зөвлөлгөөнөөр  оролцогчид  Уул уурхайн нийгмийн хариуцлагыг  үндсэн 3 хүрээнд гаргасан байдаг. Үүнд:

-          Байгаль орчны нөхөн сэргээлт

-          Усны  хэмнэлттэй, дахин ашиглах компанийн бодлого

-          Орон нутгийн иргэд, төр зөхиргааны байгууллагатай харилцаа тогтоох

Түүнчлэн УУНХ дараах байдлаар тодорхойлсон.  УУНХ гэдэг нь “олон талт тулгуурласан, байгальд ээлтэй үйл ажиллагааны зарчмаар ирээдийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарласан, орон нутгийн хөгжилд анхаарал хандуулсан, хуулийг дээдлэн ажиллаж буй байдлыг хэлнэ”.

Манай хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагыг судалж,  сайн жишээг олон нийтэд хүргэж байна.

Байгалийн нөөцийг хариуцлагатай  ашиглах  талуудын оролцооны механизмын үйл явц

 Яагаад Олон Талт Зөвлөл гэж? Яагаад гэвэл

  1. Талуудын оролцоог баталгаалжуулна
  2. Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтыг баталгаажуулна

Олон Талт Зөвлөлийн ач холбогдол:

  • Оролцогч гол 3 талын итгэлцэл, хамтын ажиллагааны суурь тавигдана
  • Орон нутгийн тогтвортой хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах боломж нэмэгдэнэ
  • Орон нутагт зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэнэ
  • Уул уурхайн салбарын ил тод нээлттэй байх зарчим амьдралд хэрэгжинэ
  • Уул уурхайн компани урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл сайжрана, нэр хүнд өснө
  • Бүх талууд хожино

Одоогийн байдлаар орон нутагт 27 ОТЗ байгуулагдаж, 14 үйл ажиллагааны төлөвлөгөө, 1 гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа Баянхонгор аймгийн галуут сумын сайн жишээг энд дурьдахад:

Олон талт хамтын ажиллагааны зөвлөл байгуулан уул уурхайгаас орж байгаа хөрөнгө оруулалтын хуваарилалт, зорилго, зарцуулалт мэдээллийн ил тод байдлыг бий болгоход үр дүнгээ өгч байна. Тухайлбал:  хөдөө орон нутагт нөхөн сэргээлт хийсэн талбайг малын бэлчээр болгох, хөрөнгө оруулалт хийжсургууль,  гэр хорооллын орчинг сайжруулах, уул уурхайн үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

Талуудын оролцоог хангахад цаг хугацаа, хүчин чармайлтыг оролцогч бүрээс шаардана. Зарим тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, оролцоо хэрэгтэй болдог. Тиймээс энэ асуудалд цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж оролцож байхыг хүсье.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

[email protected]

[email protected]

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>