“Монголын Шилдэг боксчдын тэмцээн” анх удаа болно

shiren beelii5 сарын 24-нд “Монголын Шилдэг боксчдын тэмцээн” анх удаа  болох гэж байгаатай холбогдуулан “Ширэн бээлий клуб”-ын ахлах дасгалжуулагч, ОУ-ын хэмжээний мастер Д.Төрбаттай боксын тухай хэдэн хором ярилцлаа.

Сур: Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе, тэмцээний гол зорилго юу вэ?

Д.Төрбат: Монгол улсад мэргэжлийн боксын үе үндсэндээ мултарлаа. Шинэ залуу үе бэлтгэх шаардлагатай байна. Одоо манай дэлхийн аваргууд маань үндсэндээ зодог тайлах тийшээ хандаж байна. Иймээс Монголдоо ийм аваргууд байдаг шүү гэдгийг үзүүлье, 2рт гадаадад биш Монголдоо тулалдааныг нь харая гэсэн зорилготой. Мөн дараа дараагийн үедээ урам зориг, хүч өгөх зорилготой.

Сур: Бокс сонирхогчдын, мэргэжлийн гэж 2 төрөл байдаг гэж түрүүн ярьж байсан. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн  мэргэжлийн боксчдын дунд болж байгаагаараа онцлог болж байна уу?

Д.Төрбат: Тиймээ, ер нь өмнө нь мэргэжлийн боксдын тэмцээн болж байсан ч энэ удаа бол Монголын шилдэг боксчид оролцож байгаагаараа онцлог юм. Мэргэжлийн боксоор дагнасан шилдгүүд л оролцоно. Тухайлбал: Дэлхийн аварга Цэвээнпүрэв,  Азийн аварга болсон 2, 3 аварга зодгоо тайлж, тоглолтуудаа үзүүлнэ гэх мэт. Энэ мэтчилэн олон онцлогтой болно.

Сур: Бокс Монголд хэр их хөгжиж байна, ирээдүйнболомж нь хэр байдаг вэ?

Д.Төрбат: Ер нь Монголд хөгжих бүрэн бололцоотой. Яагаад гэвэл эр зоригтой, дайчин, тэвчээртэй чанар Монгол хүний цусанд, генид байдаг. Монголчууд багийн спортоос илүү хувь хүний спортод амжилт гаргах илүү боломжтой, ирээдүйтэй санагддаг. Энэ  утгаараа Монголд хөгжиж байна. Ер нь дэлхий нийтээрээ хамгийн их хөгжсөн спортыг бокс гэж нэрлэдэг.

Сур: Залуучуудад зааж сургахад, бэлтгэхэд хүндрэл учирч байна уу?

Д.Төрбат: Гайгүй дээ, гэхдээ 10 жилийн биеийн тамирын хичээл бас учир дутагдалтай санагддаг. Тиймээс үүнийг засаад бие бялдрыг нь зөв сайхан болгоход залуучууддаа хугацаа их зориулна. Дараа нь текникээ, дасгалуудаа дараалалтайгаар зааж эхэлнэ. Бид нарын үед бол мод түлээ хагалж, ус авч биеийн хүчний ажил их хийж байгальтайгаа ойр байсан бол одооны хүүхдүүдийн зарим нь эдгээр ажлыг огт хийж үзээгүй байна. Тэгэхээр хөдөлгөөний дутагдал болж байна.

Сур: Сүүлийн үед эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн тоо нэмэгдсэн нь анзаарагддаг. Тэгэхээр хөдөлгөөний дутагдлаас ангижирахын тулд залуучууд боксоор хичээллэж байна уу?

Д.Төрбат: Тийм шүү, боксын спортыг хүмүүс сонирхогч залуусын тоо нэмэгдэж байгаа.  Боксын спортын ач холбогдлыг мэддэг болж байна. Тухайлбал: Дотор эрхтэнүүдэд сайн, тиймээс ч хөдөлгөөнтэй байя гээд эрүүл мэндээ бодоод ирдэг болсон.

Сурвалжлагч: Миний хувьд бие биенээ зохиж, зодоод байгаа юм шиг л харагддаг учраас тийм ч дуртай биш байдаг шүү. Гэвч эрүүл мэндэд спорт л учир их эерэг нөлөөтэй байх нь. /инээв/

Д.Төрбат: Үнэн, үнэн би олон хүнд тайлбарлан хэлж байсан. Яах аргагүй зодолдож байгаа мэт харагддаг. Гэвч цохилтууд нь хүний биенд их өгөөжтэй байдаг.  Бүх төрлийн булчин оролцдог учир. Анхаарал сайжирдаг, хурдтай болдог гэх мэт олон давуу тал бий. Хамгийн гол нь хөдөлгөөний дутагдал болохгүй эрүүл сайхан бие галбиртай болдог юм. /инээв/

Сур: Хэдэн наснаас эхэлж боксоор хичээллэвэл тохиромжтой вэ?

Д.Төрбат: Сургуулийн насны буюу анхаарал төвлөрсөн 8  настай хүүхэд авдаг юм. Гэхдээ зарим эцэг эхүүд бол хүүхдүүдээ 6,7 насанд нь авчирч сургадаг.  Жоохон хүүхдүүдэд тоглоомоор хөнгөн  сургадаг, ачаалал даах чадварыг нь бодно. Дуртай үед нь бэлдүүлээд л амраадаг. Ийм маягаар сургадаг. Нэмж хэлэхэд хөдөлгөөнтэй байснаар их өндөр болно.

Сур: Спортоор хичээллэж байгаад болихоор эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн яриа байдаг. Таны хувьд боксын спортод тийм зүйл байдаг уу?

Д.Төрбат: Спорт бүхэн адилхан. Яагаад гэвэл үргэлж дасгал, бэлтгэл хийсээр байгаад зүрх булчинжаад, хүний амьдралын хэмнэл таарсан байдаг. Тиймээс аажим аажмаар бэлтгэлээ багасасаар дасгаж байгаад орхих хэрэгтэй гэж би шавь нартаа хэлдэг юм.

Сурвалжлагч: Тэмцээний талаар нэмж хэлэх зүйл байвал хэлнэ үү?

Д.Төрбат: “Шилдэг боксчдын тэмцээн”-ийг бөхийн өргөөнд зохион байгуулхаар төлөвлөж байна. Аваргуудын тоглолтыг маш олон хүн ирж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Дашрамд хэлхэд: эр зоригтой, тэвчээртэй, өөдрөг болохыг хүссэн хүн бүхэнд манай  “Ширэн бээлий” клубын үүд хаалга нээлттэй гэдгийг хэлье.

Сурвалжлагч: Баярлалаа, сайн үйлс дэлгэрэх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>