Экс Ерөнхийлөгч баривчлагдсан, Ичинноров хуульч дахин уравсан сонирхолтой өдрүүд

Categories Event, Headline
1

Өнгөрсөн хоёр хоногт монголчууд бид сонин содон үйл явдлын гэрч боллоо. Хэдхэн жилийн өмнө төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчилж аваад хорьчихлоо.

Барих хорих ажиллагаа урьд өмнө цөөнгүй явагддаг байсан. Гэлээ ч энэ удаагийнх шиг олон ТВ-үүдийн камерийн өмнө, хаалгыг нь цөм өшиглөн орж, гэрт нь байсан хүмүүсийг гараа ардаа авахыг шаардаж, Их хурлын эрхэм гишүүдийг /Шинэбаяр  гишүүний ярьснаар  Улаан гишүүний хөл түүний толгой дээр явж байсан байгаам /диван доогуур давхарлан дарж оруулчихаад, экс Ерөнхийлөгчийг хөл нүцгэнээр чирсэн байж мэдэхээр ийм илэрхий айдас төрүүлэхүйц сүртэй баривчилж асан нь үгүй юм.

Хэдхэн жилийн өмнө халдашгүй дархан, бурхан мэт шүтэгдсэн энэ хүний үйлдлийг нь үзэн ядаж, шүүмжлэгчид олон байсан. Тиймээс ч түүнийг шударга бус байдлыг өөгшүүлэгч авилгын загалмайлсан эцэг хэмээж,  шударга шүүх гэж байдаг юм бол шалгаасай, бариад хориод шүүгээд өгөөсэй гэж бичдэг, шаарддаг байлаа. Харин яг тийн шаардаж байхад хийгээгүй болохоор ард иргэд мартах тийшээ хандаж байв.

Гэтэл гэв гэнэт ингэж баривчлахаар хэн бүхэн дээр дооргүй сандралдаж хөөрхийг минь яах нь энэ вэ хэмээн өрөвдөж эхэлдэг байна лээ.  Ард иргэд айдаст автаж, бухимдан харуусч бөөн юм болсоны дараа түүнийг яагаад гэнэт баривчлах болсон шалтгааныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат гэж хүн тайлбарлалаа.

Товчхондоо Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Өргөө зочид буудлын болон Улаанбаатар таймс нийслэлийн өмчит сонины хувьчлалыг эрх мэдлээ ашиглан ах дүү нартаа эзэмшүүлсэн, ТВ-9-телевизийг өөрийн мэдэлд авахдаа мөн л албан тушаалаа ашигласан гэх мэт олон булхайтай үйлдлийнх нь учигийг тайлахын тулд саатуулах хэрэгтэй болжээ. Үндэслэлүүд уг нь үнэмшилтэй сонсдож байгаа ч мэдээллийг хэтэрхий хожуу хүргэсэн тул иргэдийн бухимдал амар арилахгүй шинжтэй

Түүнийг албан тушаалаасаа бууснаас хойш иргэддээ илүү  ойр, илүү хайртай болсныг хэн хүнгүй мэднэ. Харин энэ хүн дээд суудалд байх ийм байсан бил үү гэж одоо хүмүүс даанч асуухгүй юм аа. Одоо харагдаж байгаа шигээ л сайн хүн байсан шиг дурсах болж.

Өөр нэг содон үйл явдал бол экс Ерөнхийлөгчийг  баривчилсан ажиллагаа МАХН-ын сонгуулийн үнэгүй сайн сурталчилгаа байсан төдийгүй зарим нэр дэвшигчид маш ашигтай PR болчихлоо.

Хүний эрхийн хуульч Ичинноров гэх энэ бүсгүй хоёр жилийн өмнө тухайн үеийн МАХН-д элсэх болсоныг үүнийг бичигч би бээр шүүмжлэн бичиж байлаа. Гэтэл өнгөрсөн өдрүүдийн үйл явдал хуульч Ичинноровыг дахин шийдвэр гаргахад хүрчээ. Түүний анх элсэн орсон МАХН нь МАН болон хувирсанд сэтгэл дундуур явсан бол энэ өдрийн үйл явдал түүнийг Энхбаярын талыг эргэлт буцалтгүй дагахад хүргэсэн гэнэ.

Үзэл бодол нь гүйцэд төлөвшөөгүй ийм бүсгүйчүүд улс төрд хүч үзэж байгаа нь харамсалтай. Уг нь би бээр түүнийг боловсролтой бүсгүй гэж хүндэлдэг байлаа.

One thought on “Экс Ерөнхийлөгч баривчлагдсан, Ичинноров хуульч дахин уравсан сонирхолтой өдрүүд

  1. Alyngoo on

    The truth is Most of the Mongolian citizens that are trying to live as how they should be living are totally against him! He is the one turned Mongolia poor and uncivilized! He is the one brought bribery and corruption, He is the one sold our land to the foreigners. He is everything wrong in a human-being in Mongolia! Finally our Government is becoming more respectable and conscientious. This had to happen to turnaround the future of MongoliaMay the country of Mongolia prosper! May the country of Mongolia become Powerful and Solid again as once we invaded half of the world!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>