“Цаг агаарын өөрчлөлт хүн төрөлхтөний асуудал” гэж ноён Бан Ги Түн хэлэв

banmkimmmjpgНVБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Солонгосын иргэн ноён Бан Ги Мvн манай улсад энэ сарын 26-28-нд гэргий болон албаны хvмvvсийн хамт айлчиллаа.
Дэлхий нийтийн анхаарлыг Монголын зvгт хандуулах чухал алхам болох энэхvv айлчлал нь НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийж буй дөрөв дэх удаагийн албан ёсны айлчлал юм. Урд нь 1977 онд НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм, 1987 онд Перес де Куэльяр, 2002 онд Кофи Аннан ирж байжээ.

2007 оны нэгдvгээр сараас 「дэлхийн дарга」-ын албыг хаших болсон ноён Бан Ги Мvны манай улсад хийж буй анхны айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын vзэл баримтлалыг хэрэгжvvлэх, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн улсын байр суурийг бэхжvvлэх, Монгол, НVБ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан өргөжvvлэхэд чухал ач холбогдолтой болно гэж Монголын тал vзэж байна.

Монгол Улс дэлхийн өнцөг булан бvрт өрнөж байгаа энхийг сахиулах vйлсэд идэвхтэй оролцож буй орнуудын нэг төдийгvй зах зээлийн системд шилжсэнээр ардчиллыг хөгжvvлэн бэхжvvлэхэд тууштай бодлого баримталж байгаад би талархаж байна. Сvvлийн жилvvдэд Монгол оронд төдийгvй дэлхий нийтэд цаг уурын өөрчлөлт хурдацтай ажиглагдаж байна. Тиймээс миний айлчлалын гол зорилго энэ асуудалд анхаарлаа хандуулах явдал юм」 хэмээн тэрбээр Монголын Гадаад харилцааны сайдтай уулзах vеэрээ хэлжээ.

DSC01868mJPG

Уулзалтын дараа ноён Бан Ги Мvн хөтөлбөрийн дагуу Таван толгой дахь Зэвсэгт хvчний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд хvрэлцэн очиж, Сьерра Леоне дахь НVБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монголын цэргийн 8-р ээлжийн бэлтгэл, сургуультай танилцлаа.
Монгол улс Африкийн Сьерра Леоны Тусгай Шvvхийн аюулгvй байдлыг хангах vvрэг бvхий 250 хvний бvрэлдэхvvнтэй цэргийн багийг 2006 оны нэгдvгээр сараас илгээсэнээс хойш өдгөө найм дахь ээлжийн багийг удахгvй vvрэг гvйцэтгэхээр бэлтгэлээ хангаж байгаа юм.

Монгол Улс НVБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжиж, тvvний vр нөлөөг дээшлvvлэх, урьдчилан сэргийлэх дипломат vйл ажиллагаанд тvлхvv анхаарах нь зvйтэй гэсэн байр суурь баримталж ирсэн. 2002 оноос НVБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, цэргийн ажиглагчаа илгээж эхэлсэнээс хойш өнөөдрийн байдлаар Бvгд Найрамдах Конго Улс дахь энхийг сахиулах ажиллагаанд хоёр, Баруун Сахарт дөрөв, Судан Улсад хоёрь, нийт найман офицер энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар оролцож байгаа юм.
Ноён Бан Ги Мvн хэлсэн vгэндээ энхийг сахиулах vйл ажиллагаанд оролцож буй Монголын цэрэг дайчдын хувь нэмэр, ур чадварыг өндрөөр vнэлж буйгаа онцлон тэмдэглэлээ. Мөн багагvй эрсдэл дагуулдаг уг vйл ажиллагаанд өөрсдийн хvслээр оролцохоор бэлтгэж буй эмэгтэй дайчдад тусгайлан баяр хvргэж амжилт хvсээд цэргvvдтэй бvгдтэй нь гар барьж, дурсгалын зураг авахууллаа.

Цэргийн байгуулалтыг 2015 он хvртэл хөгжvvлэх хөтөлбөр, НVБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог өргөжvvлэн нэмэгдvvлэх зорилтыг хангах vvднээс Чад Улс дахь НVБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 800 хvний бvрэлдэхvvнтэй батальон оролцуулах шийдвэрийг Vндэсний аюулгvй байдлын зөвлөлөөс энэ сарын 21-нд гаргаад байгаа юм. Энэ нь манай улс НVБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцоогоо нэмэгдvvлэх томоохон ахиц болох юм.
Айлчлалын үер ноён Бан Ги Мvн төрийн байгууллага, дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон ТББ-ын төлөөлөгчдөд зориулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 「Цаг агаарын өөрчлөлт бол НҮБ-ын асуудал биш хүн төрөлхтөний асуудал」 сэдвээр лекц уншлаа.DSC01873mJPG

Харин НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Молнгол Улсад 2008.7.01-ний өдөр сонгуулийн луйвраас болж үймээн самуун дэгдэж гэмгүй 5 хүний амь нас эрсэдсэн, өнөөдрийг хүртэл уг үйл явдлын учир шалтгааныг олж буруутантай хариуцлага тооцоогүй талаар Ноён Бан Ги Мvн нэг ч үг дуугарсангүй.

Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж, тэргvvн хатагтай Х.Болормаа нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НVБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мvн гэргий Бан Сvvн Таек нарыг хvндэтгэн барьсан зоогийн vеэр ноён Бан Ги Мvн: Монгол улс ардчилал, чєлєєт эдийн засаг руу амжилттай шилжсэн. Vvгээрээ ч дэлхийн бусад оронд сайн vлгэр жишээ болсон билээ” гэсэн юм.

One thought on ““Цаг агаарын өөрчлөлт хүн төрөлхтөний асуудал” гэж ноён Бан Ги Түн хэлэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>