УИХ, ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ НААДМЫН ӨМНӨ ЯАРАН БАТЛУУЛАХААР ХУЙВАЛДАЖ БАЙНА

By arslan

arslan

Leader of just society front

DSC01342(1)УИХ-аар Оюу-Толгойн гэрээг батлах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүд иргэдийн дунд нээлттэй микрофон ажиллуулав.

Энэхүү гэрээ нь монголчуудыг дэндүү басамжлан доромжилсон, эцсийн дүнд Бороо Голдын гэрээний ижил монголчуудад огтхон ч ашиггүйгээр барахгүй эх орныхоо асар их баялгийг гадаадынханд "найр" тавин бараг зүгээр өгөх гэж байна.

Оюу толгойн орд нь нөөцөөрөө дэлхийд 75 сая тн зэсийн нөөцтэй Чилийн Эскондидагийн ордын дараа ордог, 45 тн зэс, 2000 тн алт буюу 300 тэрбум $-н нөөцтэй бөгөөд 75 тэрбум $-ийн нөөцтэй Эрдэнэтээс 4 дахин том орд билээ.

Энэ гэрээ хүчинтэй болвол Монгол улсад 30 жилийн хугацаанд 19 тэрбум $ л ноогдох юм.

Оросууд дэлхийд гуравт ордог 19 сая тн зөвхөн зэсийн нөөцтэй УДОКАН-ны орд гзрынхаа зөвхөн лиценцийг нь "Базовый элемент", "Норилск никель" мэтийн акулуудын дунд тендер зарлан "Металлоинвест" холдингийн Алишер Усмановт 15 тэрбум рубль буюу 500 сая $-аар зарсан байдаг. http://www.infox.ru/business/company/2009/07/01/__Myetalloinvyest___.phtml

Гэтэл Н.Энхбаярын засгийн газрын үед "их өр"-ийг төлөх нэрийдлээр 2003.12.23-нд Айвенхоу Майнингаас 50 сая $ ЗЭЭЛЭЭД Оюу Толгойн ашиглалтын 4 лиценцийг ЗҮГЭЭР өгчээ.
DSC01349(1)DSC01348(1)

Айвенхо Майнингийн эзэн нь хар тамхины наймаачин, 1992 онд АНУ-ын Колорадод цианит натри алдан байгаль орчныг асар ихээр бохирдуулж, мөн Африкийн олон оронд байгаль орчныг бохирдуулсаны төлбөр өчнөөн зуун сая доллорын өрөө төлөлгүй зугтсан, Бирмийн цэргийн дэглэмтэй хамтран хүн амыг нь яргалан шулж байсан toxic Bob буюу хорт Боб хочит Роберт Фридланд билээ. http://oraclesyndicate.twoday.net/stories/5549236/ DSC01340(1)

Эх орноосоо урваснаас ялгаагүй энэхүү /Африкийн колони орнуудад л зөвшөөрдөг байсан/ "гэрээ"-г Иргэний хөдөлгөөнүүд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Монголын НААДАМ бол тусгаар тогтнолын баяр билээ. Гэтэл чоно борооноор гэгчээр наадмын уур амьсгал давхацуулан энэхүү луйврын хуулийг УИХ-аар яаран, сэмхэн, хуйвалдаанаар батлуулах гэж байна. УИХ-аа "захирч" байгаа С.Баярын засгийн газар авилга авч энэ бүх луйврыг зохион байгуулж байна.
DSC01338(1)DSC01337(1)
Үе үеийн эх орончдын, бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаар Та бидэнд үлдээсэн энэхүү их баялагийг "Эх орны хишиг"-ийг хурдан тараах нэрийдлээр ард түмнийг хуурч цөөн хэдхэн хүнд ашигтай хуулийг батлах гэж байна. Цаашид Оюутолгой нь Хятадын мэдэлд очих бодит аюул заналхийлж гэж байхад юун яасан НААДАМ.
Хэрэв энэ хууль энэ хувилбараараа батлагдах аваас Иргэний хөдөлгөөнүүд Наадмын үйл ажиллагааг тасалдтал тэмцэлээ өрнүүлэх болно. Хэрэв хууль энэ хувилбараараа батлагдах аваас Иргэний хөдөлгөөнүүд Наадмын үйл ажиллагааг тасалдтал тэмцэлээ өрнүүлэх болно. Маргааш 2009.7.9нд 11.00-19.00 цагийн хооронд энэ үйл ажиллагаа бас давтагдах болно.

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Амьтаны эрх, Байгаль орчин бохирдолт, Газар нутаг ба ус унд, Зураг, Ногоон орчин, Онцгой мэдээ, Орчин тойрон зүй, Фокус, Халх Монгол, Хууль бус анчлал ба худалдаа, Энерги ба уул уурхай, байгаль хамгаалах, блог, бодлого, газар нутаг, дэлхийн дулааралт, олон улсын хамтын ажиллагаа, сонины гарчиг, тогтвортой хөгжил, эдийн засаг and tagged , , , , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook