СЭГС ЦАГААН БОГДЫН АРААР ГОВИЙН МАЗААЛАЙН МӨР ЦӨӨН ТААРАЛДДАГ

UvuuГовийн мазаалай гэж дэлхийд нэн ховордсон энэ амьтан Монголд цөөн тоотой бий. Энэ амьтаны араас 20 гаруй жил дагасан, өдгөө 84 настай ахмад байгаль хамгаалагч Ц.Зэсхүү гуайтай ярилцлаа.

-Говийн мазаалай яг хаагуур байдаг гэнээ. Одоо очлоо гэхэд харах боломж бий юу?

-Сэгс Цагаан Богдоос эхлээд Атас Ингэсийн нуруу хавьцаа л бий дээ. Манай Эхийн голоос цаашаа Игмийн нуруу гэж бий тэнд ганц нэг байсан одоо алга болсон. Шилийн нуруунд байсан одоо бүүр ч байхгүй болсон. Одоо Цагаан богдоос хойшоо Атас хүртэл ганц нэг мөр тааралдаж байгаа юм даа. Бажууны үндэс, хожуул идээд явсан мөр байгаа юм. Түүнээс биш нүдээр олж харах нь ховор доо. Мазаалай бол өвөл ичдэг амьтан. 11-р сарын сүүлчээс 3-р сарын эхэн хүртэл ичнэ. Одоо бол олж харах боломжгүй.

-Та ингэхэд хамгийн сүүлд хэзээ харсан бэ?

-Хамгийн сүүлд уржинан жил харсан юм байна. Одоо ч би тэтгэврийн өвгөн тэр болгон мазаалайн араас явж чадахгүй болж дээ. Ер  нь бол морь тэмээгээр явж л мазаалайд ойртож очно ш дээ. Тэгэхгүй бол машин тэрэг, мотоциклээр очвол дуу чимээнээс нь үргээд алга болно. Саяхан манай хэдэн байгаль хамгаалагчид тэжээл өгөхөөр явахдаа олж харсан гэсээн.

www.beringiasouth.com

-Одоо хэдэн тоо толгой байгаа бол?

-Байгаль хамгаалагчид бол хорин хэдэн юм байгаа гэдэг юм. Би арай олон байгаа байх гэж боддог.  Анх би 15 настай байхдаа мазаалайг олж харж байсан. Тэр үед зөндөө харагддаг байлаа. Хөөрхөн муусайн бамбараа дагуулчихсан явж байдаг сан.  Харин одоо бамбар ер үзэгдэхээ больсон байна. Бамбарын мөр андашгүй л дээ, хөөрхөн жижигхэн хөлийн мөр байдгийм. Мазаалай хоёр жилд нэг удаа төллөдөг гэж би дуулсан. Хоёр, гурван ихэр төл гаргах нь тун ховор гэнэ лээ. Уг нь идэш хоол нь элбэг байвал жилдээ нэг төллөдөг л юм гэсэн.

-Мазаалай юу иддэг юм бэ? Тэжээлийг нь яаж өгдөг юм?

-Мазаалай зэрлэг, махчин амьтан шүү дээ. Гэхдээ бас өвс ургамалаар хооллоно. Яахав, идэш тэжээл ховордоод ирэхээр  хүний тавьж өгсөн хоол тэжээлийг идэж байгаа юм л даа. Бажуун гэж гишүүний төрлийн ургамлыг бусад зүйлстэй хольсон тэжээл өгдөг. Тэжээл тавьж өгөөд байхаар тэр хавиас салахгүй эргэлдээд л байна шүү дээ. Тэгээд бас хамгийн чадалтай нь түрүүлж иднэ, үлдэгдэлийг нь чадал муутай нь идэх жишээтэй. Идшээ идчихээд зуны цагт бол сухайн сүүдэр, бут сондуулын дор ороод хэвтчихдэг амьтан. Би тэр амьтанд чинь бүүр 3-4 метрийн зайтай очиж зургийг нь авахуулж байсан удаатай.  Хүн харахаараа архираад, хяраад хэвтчихдэг амьтан байна лээ. Модоор хатгаж байж босгож байсан. Зэрлэг амьтан юм чинь хүн рүү дайрч магадгүй шүү дээ. Би ч айгаад ойртоогүй.

-Мазаалай ер нь Монголоос өөр оронд байдаггүй юм уу?

-Байхгүй. Мазаалай, хавтгай хоёр бол ердөө Монголд л цөөхөн үлдчихээд байгаа. Манай Эхийн голоос баруун тийш явсаар байгаад Өвөр талын хоолой, Маазангийн нуруу зэрэг хоолойнууд нийлсээр, Хонин усны говь хүрээд хятадын нутаг руу орохоор цастай уулын орой харагддаг юм. Тэндээс манай энэ мазаалайг гаралтай  гэж хятадууд үздэг юм гэнэ лээ. Хятадууд ганц байснаа хороогоод дуусчихсан юм шиг байгаа юм.

-Мазаалайг харах гэж гадаад дотоодын олон хүн тань руу очдог байхаа. Гэхдээ хүссэн болгон олж хараад байх боломжгүй биз?

-Өө зөндөө хүмүүс очно. Заримыг нь дагуулж Цагаан богдын араар явж л байсан. Канадын нэг хүнтэй дөчин хэд хоног тэмээгээр яваад нэг удаа  мазаалай олж хараад зургийг нь авуулж байсаан. Заримдаа ч бүтэн сараар яваад олж харахгүй тохиолдол зөндөө шүү дээ.

-Та ингэхэд хэдэн жил мазаалайг харж хамгаалж байна даа?

-1977 оноос хойш байгаль хамгаалагчаар 18 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Байгаль хамгаална гэдэг их сайхан ажил байдаг юм шүү дээ. Хүн бол байгальтайгаа хүйн холбоотой тул эх болсон байгаль дэлхийгээ л хайрлан хамгаалдаг байх учиртай юм.

-Таны залуу байсан  үетэй харьцуулахад нутаг орны тань байгаль экологийн байдал хэрхэн өөрчлөгдсөн, цөлжилт хэр зэрэг мэдрэгдэж байгаа бол?

- Маш их цөлжиж байна. Гол ус, нуур цөөрмүүд ширгэж алга болж байна. Өвс ургамал ургахаа болчихлоо. Өвс ургамалгүй болчихоор зэрлэг амьтад  хоол тэжээлгүйгээс өлсөж үхэн, өөр нутаг орон руу дайжиж байна.  Говь нутагт бороо оруулдаг арга байдаг бол түүнийг л хийж баймаар байна. Нэг жил сайн бороо хур ороотохвол манай говь хоёр гурван жилдээ амьтанд хоол идүүлчихнэ шүү.

-Энэ зун танай нутаг зуншлага ямар байв?

-Энэ жил муу байлаа. Бороо ороогүй.  Уржнан жил овоо сайн байсан. Бороо хуртай. Тэр жил овоо тахиж, лам нар ирж ном уншсан, тэгэхээр нээрээ бороо ордог юм байна лээ. Овоо тахисанаас хойш дөрөв таван удаа бороо орсон. Говьд 4-5 удаа бороо орно гэдэг бол маш сайн зун боллоо гэсэн үг.  Тэр жил ургасан өвс ургамал өнөө жил хүртэл  амьтадыг хооллолоо шүү дээ.

-Одоо өвөлжилт ямар байгаа вэ?

-Өвөлжилт тааруу даа. Ядаж байхад Говийн дархан газар руу энэ өвөл 40-50 мянган мал орж өвөлжихөөр болчихлоо. Дархан газарт олон мал орохоор ан амьтадыг нь үргээж, хороож байгалийг бохирдуулаад, ургамал ой модыг сүйтгээд эхэлдэг. Ган зуд болсон, малаа бэлчээх бэлчээргүй боллоо гэж ийм шийдвэр гаргаж байгаа  юм байна лээ. Би энийг буруу л гэж боддог. Дархан цаазтай газрыг нэгэнт хамгаалах гэж байгаа л бол  хууль номынхоо дагуу хамгаалаасай гэж боддог юм, би.

Говийн мазаалай гэж монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтан. Энэ амьтаны араас 20 гаруй жил дагасан, өдгөө 84 настай ахмад байгаль хамгаалагч Ц.Зэсхүү гуайтай ярилцлаа.

-Говийн мазаалай яг хаагуур байдаг гэнээ. Одоо очлоо гэхэд харах боломж бий юу?

-Сэгс Цагаан Богдоос эхлээд Атас Ингэс гэх нэртэй уулын хавьцаа л бий дээ. Манай Эхийн голоос цаашаа Игмийн нуруу гэж бий тэнд ганц нэг байсан одоо алга болсон. Шилийн нуруунд байсан одоо бүүр ч байхгүй болсон. Одоо Цагаан богдоос хойшоо Атас хүртэл ганц нэг мөр тааралдаж байгаа юм даа. Бажууны үндэс, хожуул идээд явсан мөр байгаа юм. Түүнээс биш нүдээр олж харах нь ховор л доо. Мазаалай бол өвөл ичдэг амьтан. 11-р сарын сүүлчээс 3-р сарын эхэн хүртэл ичнэ. Одоо бол олж харах боломжгүй.

-Та ингэхэд хамгийн сүүлд хэзээ харсан бэ?

-Хамгийн сүүлд уржинан жил харсан юм байна. Одоо ч би тэтгэврийн өвгөн тэр болгон мазаалайн араас явж чадахгүй болж дээ. Ер нь мазаалайг харж хамгаалдаг хүмүүс, байгаль хамгаалагчид морь тэмээгээр явж л ойртож очно ш дээ. Тэгэхгүй бол машин тэрэг, мотоциклээр очвол дуу чимээнээс нь үргээд алга болно. Саяхан манай хэдэн байгаль хамгаалагчид тэжээл өгөхөөр явахдаа олж харсан гэсээн.

-Одоо хэдэн тоо толгой байгаа бол?

-Байгаль хамгаалагчид бол хорин хэдэн юм байгаа гэдэг юм. Би арай олон байгаа байх гэж боддог.  Би анх 15 настай байхдаа мазаалайг олж харж байсан. Тэр үед зөндөө харагддаг байлаа. Хөөрхөн муусайн бамбараа дагуулчихсан явж байгаа харагддаг сан.  Харин одоо бамбар ер үзэгдэхгүй болсон байна. Бамбарын мөр андашгүй л дээ, хөөрхөн жижигхэн хөлийн мөр байдгийм. Мазаалай хоёр жилд нэг удаа төллөдөг гэж би дуулсан. Хоёр, гурван ихэр төл гаргах нь тун ховор гэнэ лээ. Уг нь идэш хоол нь элбэг байвал жилдээ нэг төллөдөг л юм гэсэн.

-Мазаалай юу иддэг юм бэ? Тэжээлийг нь яаж өгдөг юм?

-Ер нь бол зэрлэг, махчин амьтан шүү дээ. Гэхдээ бас өвс ургамалаар хооллоно. Яахав, идэш тэжээл ховордоод ирэхээр  хүний тавьж өгсөн хоол тэжээлийг идэж байгаа юм л даа. Бажуун гэж гишүүний төрлийн ургамлыг бусад зүйлстэй хольсон тэжээл өгдөг. Тэжээл тавьж өгөөд байхаар тэр хавиас салахгүй эргэлдээд л байна шүү дээ. Тэгээд бас хамгийн чадалтай нь түрүүлж иднэ, үлдэгдэлийг нь бусад нь чадал муутай нь идэх жишээтэй. Идшээ идчихээд зуны цагт бол сухайн сүүдэр, бут сондуулын дор ороод хэвтчихдэг амьтан. Би тэр амьтанд чинь бүүр 3-4 метрийн зайтай очиж зургийг нь авахуулж байсан удаатай. Хүн харахаараа архираад л хэвтээд байдаг, хярчихдаг амьтан байна лээ. Модоор хатгаж байж босгож байсан. Зэрлэг амьтан юм чинь хүн рүү дайрч магадгүй шүү дээ. Би ч айгаад ойртоогүй.

-Мазаалай ер нь Монголоос өөр оронд байдаггүй юм уу?

-Байхгүй. Мазаалай, хавтгай хоёр бол ердөө Монголд л үлдчихээд байгаа. Өөр оронд байхгүй. Манай Эхийн голоос баруун тийш явсаар байгаад Өвөр талын хоолой, Маазангийн нуруу гэх мэт хоолойнууд нийлээд, Хонин усны говь хүрээд хятадын нутаг руу орохоор цастай уулын орой харагддаг юм. Тэндээс манай энэ мазаалайг гаралтай гэж хятадууд үздэг юм гэнэ лээ. Хятадууд болохоор ганц байснаа хороогоод дуусчихсан юм шиг байгаа юм.

-Мазаалайг харах гэж гадаад дотоодын олон хүн тань руу очдог байхаа. Гэхдээ хүссэн болгон олж хараад байх боломжгүй биз?

-Өө зөндөө хүмүүс очно. Заримыг нь дагуулж Цагаан богдын араар явж л байсан. Канадын нэг хүнтэй дөчин хэд хоног тэмээгээр яваад нэг удаа  мазаалай олж хараад зургийг нь авуулж байсаан. Заримдаа ч бүтэн сараар яваад олж харахгүй тохиолдол зөндөө шүү дээ.

-Та ингэхэд хэдэн жил мазаалайг харж хамгаалж байна даа?

-1977 оноос хойш байгаль хамгаалагчаар 18 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Байгаль хамгаална гэдэг их сайхан ажил байдаг юм шүү дээ. Хүн бол байгальтайгаа хүйн холбоотой байдаг тул эх болсон байгаль дэлхийгээ л хайрлан хамгаалдаг байх учиртай юм.

-Таны залуу байсан цаг үетэй харьцуулахад нутаг орны тань байгаль экологийн байдал хэрхэн өөрчлөгдсөн, цөлжилт хэр зэрэг мэдрэгдэж байгаа бол?

- Маш их өөрчлөгдөж, цөлжиж байна. Гол ус, нуур цөөрмүүд ширгэж алга болж байна. Өвс ургамал ургахаа болчихлоо. Өвс ургамалгүй болчихоор л амьтад хоол тэжээлгүйгээс өлсөж үхнэ, өөр нутаг орон руу дайжина. Говь нутагт бороо оруулдаг арга байдаг бол түүнийг л хийж баймаар байна. Нэг жил сайн бороо хур ороотохвол манай говь хоёр гурван жилдээ амьтанд хоол идүүлчихнэ шүү.

-Энэ зун танай нутаг зуншлага ямар байв?

-Энэ жаахан муу байлаа. Бороо ороогүй. Уржнан жил овоо сайн байсан. Бороо хуртай. Тэр жил овоо тахиж, лам нар ирж ном уншсан, тэгэхээр нээрээ бороо ордог юм байна лээ. Овоо тахисанаас хойш дөрөв таван удаа бороо орсон. Говьд 4-5 удаа бороо орно гэдэг бол маш сайн зун боллоо гэсэн үг. Тэр жил ургасан өвс ургамал өнөө жил хүртэл амьтадыг хооллолоо шүү дээ.

-Одоо өвөлжилт ямар байгаа вэ?

-Өвөлжилт тааруу даа. Ядаж байхад Говийн дархан газар руу энэ өвөл 40-50 мянган мал орж өвөлжихөөр болчихлоо. Дархан газарт олон мал орохоор ан амьтадыг нь үргээж, хороож байгалийг бохирдуулаад, ургамал ой модыг сүйтгээд эхэлдэг. Ган зуд болсон, малаа бэлчээх бэлчээргүй боллоо гэж ийм шийдвэр гаргаж байгаа юм байна лээ. Би энийг буруу л гэж боддог. Дархан цаазтай газрыг нэгэнт хамгаалах гэж байгаа л бол хууль номынхоо дагуу хамгаалаасай гэж боддог.

VN:F [1.7.7_1013]
Rating: 10.0/10 (1 vote cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: +3 (from 3 votes)
СЭГС ЦАГААН БОГДЫН АРААР ГОВИЙН МАЗААЛАЙН МӨР ЦӨӨН ТААРАЛДДАГ10.0101
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Фокус, блог, сонины гарчиг. Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

4 Comments

  1. Boum Boum
    Posted 12 сар 23, 2009 at 10:06 am | Permalink

    Аргагүй л мэргэжлийн сурвалжлагч хүн шиг нийтэлсэн байна, талархаж байна. Зэсхүү ахын ярьж, хэлж буй нь нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох шиг боллоо, мундаг юм аа.
    Өчигдөр байгаль судлалын чиглэлийн эрдэмтэн залуустай тааралдаж Мазаалай нь тусдаа зүйл анги биш болсон тухай сонсож госоолой, гэвч цөлжиж буй байгалийн хүнд нөхцөлд амь тээн яваа Мазаалайд хүмүүн бид туслах нь зүйн хэрэг тул цаашид Зэсхүү ахаараа бахдан эх дэлхий, эх орноо хамгаалан явах болно.
    Ногоон эвсэл

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
  2. Posted 2 сар 15, 2010 at 12:43 pm | Permalink

    We are thankful for your care and good work in protecting and guarding the endangered Gobi bear . Our children’s book ," Bradford and the Journey to the desert of Lop ", educates children and parents on the wild bactrian camels, the gobi bear and the snow leopard in the Gobi. We focused the story on the wild bactrian camels which are also critically endangered- but we hope our efforts help bring some awareness to the world about the people and the animals of the Gobi .

    I admire and respect your efforts.

    There is a magic there that needs to be preserved for all of us to know about.

    Dawn Van Zant , Canada

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
    • Otgonsuren Jargal Otgoo
      Posted 2 сар 15, 2010 at 10:47 pm | Permalink

      Thank you, Dawn Van Zant for your caring wild animals and well acquaintance about Mongolian Gobi.

      We hope that world green's compassionate view will big influence to bring some awareness for people to protect the environment and wild life.

      Thank you for sharing idea.

      UN:F [1.7.7_1013]
      Rating: 0.0/5 (0 votes cast)
      UN:F [1.7.7_1013]
      Rating: 0 (from 0 votes)
  3. tseegii
    Posted 2 сар 28, 2010 at 7:37 pm | Permalink

    Ix saixan yariltslaga xiij bidendee xurgesen ta buxendee ajliin ondor amjilt xusen erooe! Mazaalai baawgaig xamgalax uilsed oroltsox bolno demjij bn.

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook
  • Latest Comments