About Nomad Green|關於遊牧綠
Partnering with|內容合作夥伴
Join us!| 加入我們!
Tweet with @nomadgreen
Be Our Fan
Nomad Green on Facebook
This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.










ТҮЙН ГОЛ ТҮЙ ГЭХ УСГҮЙ ХАТАХ НЬ
By Badamgarav
Монгол орны томоохон голд тооцогддог Түйн голыг 「Хангай говийг холбосон ариун рашаан」 хэмээн говийнхон хайрлан дээдэлдэг. Учир нь Хангайн нуруунаас эх авч 240 гаруй км замыг туулан Орог нуурт цутгадаг. Замдаа Шаргалжуутын рашаанаас амь сэлбэн уудам говийг туулан Их Богдын нурууны ар хүрдэг газрын ганц амин судас ажээ.
Баянхонгорчуудын ариун шүтээн Түйн гол бол Эрдэнэцогт, Богд, Өлзийт, Жинст сумын хүн, малаар зогсохгүй аймгийн төвөөр дайран өнгөрч тэднийг ундаалдаг. Ийнхүү Баянхонгорчуудтай амь нэг болсон Түйн гол гэнэт хатаж ширгэн, голын урсац нь олон газар тасарчээ. Яахав, голын эхэнд байдгаараа Эрдэнэцогт сумынхан л дөнгөж данган ундны усаа залгуулж байна. Үүний учир нь бас л байгаль дэлхийгээ борлуулж иддэг хүний шуналын сэтгэлээс эхтэй аж.
Эрдэнэцогт сумын засаг дарга, иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга нар нь нийлэн үгсэж Монголросцветмет төрийн өмчит компанид голын эхэнд хайгуул хийх зөвшөөрлийг олгосон байна. Тус компани өнгөрсөн зургадугаар сараас голын эхийг ухаж төнхөн хайгуулын ажлаа эхэлжээ. Нүдэн дээр нь Түйн гол хатаж ширгэж байхыг хараад суухыг тэсээгүй нутгийн иргэд 「Хонгор нутгийн дуудлага」 хэмээх хөдөлгөөн байгуулж БОАЖ-ын яаманд удаа дараа шаардлага хүргүүлснээр хайгуулын компанид шалгалт оруулсан байна.
БОАЖ-ын яамны болон аймгийн Мэргэжлийн хяналтынхны шалгалтаар байгаль хамгаалах байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн өгсөн үүргийг биелүүлээгүй гэсэн зөрчлүүд илэрч хайгуулын ажлыг зогсоосон байна. Гэтэл Улсын мэргэжлийн хяналтын газрын албаны дарга, улсын байцаагч Б.Саран гэгч нөгөө байцаагчийнхаа гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцон тэднийг ажлаа үргэжлүүлэхийг зөвшөөрсөнд алтны төлөө улайрсан 「Монголросцветмет」 ХК-ийнхан уухайн тас хайгуулаа үргэлжлүүлжээ.
Улсын мэргэжлийн хяналтын газрын албаны дарга, улсын байцаагч Б.Саран гэгч 「Монголросцветмет」 ХК-ийн төлөө яагаад ингэж зүтгэж, говийн амин судас болсон голын амийг юман чинээ бодохгүй байгаагийн учрыг олох гэж аймгийн иргэд дуугүй суухгүй байгаа бололтой. Гэтэл хайгуулын ажлыг бүр 2001 оноос эхэлсэн, их хэмжээний газрыг хамарсан хайгуул хийсэн байна. Хагийн ноцтой нь голын сайран дунд урсацанд нөлөөлөх газруудад өрөмдлөг хийн хууль зөрчжээ. Уг нь усны эх ундарга, усны сангаас 200 метрийн дотогш хайгуул хийхийг хориглосон байдаг юм байна. Нутаг, усаа 「худалдсан」 Эрдэнэцогт сумын засаг дарга Төмөрбаатар гэгч 「тэд хайгуулын ажлынхаа 85 хувийг хийчихсэн, үлдсэнээ гүйцээгээд улсын эрдэнэсийн санд тайлангаа тавих гээд байгаа. Тэгээд ч манай сумыг хөгжүүлэх санд 50 сая төгрөг хандивласан」 хэмээн хээв нэг өмөөрч байгааг нутгийн иргэд баталж байна.
Баянхонгор аймгийн хүн, малын тал хувийг ундаалдаг Түйн голоо 50 сая төгрөгөөр тавиад туучихдаг даргыг яалтай, алтны төлөө хоёр нүдээ ч ухаж өгөхөөс буцахаа больсон эрхмүүдэд хууль үйлчилэхгүйн гайг бас яалтай.
Дэлхийн дулааралтай тэмцэн ядаж урсаж байгаа Түйн гол төрийн өмчит компани, төрийн албан хаагчдын гараар түйвээгдэж түй гэх усгүй хатах нь ээ.