Сайн байцгаана уу, байгаль дэлхийгээ хамгаалагч 「Nomadgreen」 чууд аа!
Би хэдхэн хоногийн өмнө 「Хог ангилан ялгаж хаях нь урлаг ба тэвчээр」 нийтлэлдээ хүүхдүүдэд 「Эко хүмүүжил 「 олгох чиглэлээр хамтрах түншээ хайж байсан.
Саяхан нийслэлийн 23-р сургуулийн 10Д ангийн сурагчид 「Ногоон алим」 клуб байгуулан өөрсдийн санаачлагаар ангиа засч тохижуулахдаа ханыг ногооноор будаж, танин мэдэхүйн булан байрлуулж, бас клубынхаа билэгдэл тэмдэгийг хүртэл хийснийг олж мэдлээ. Тус ангийн нэгэн сурагчийн ээж 「Экологийн боловсрол」 сургалтын төвд ажилладаг. Тэрбээр томчуудыг экологийн сэтгэлтэй болгож сургахаас өмнө хүүхдүүдэд зааж сургах нь зөв юм хэмээн шийдээд охиноороо дамжуулан хүүхдүүдэд байгалиа хэрхэн хамгаалах талаар ойлголтыг өгч эхэлжээ.
2009 оны 10-р сарын 1-нд 「Ногоон алим」 клуб нээлтэд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн ажилтнууд, эцэг эхүүд болон дэмжигчид олноор ирсэнд ангийн багш Б.Тамир баяртай байна. Энэ ажилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, тус улсын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн Яам, Нидерландын Вант улсын засгийн газар зэрэг томоохон байгууллагууд дэмжлэг үзүүлсэн байна.
「Хог бол мөнгө」 гэсэн уриатай зурагт самбартаа бид 「Хог хаягдлын менежмент」 төслийнхээ талаар болон мөн Тайвань улсад хогийг хэрхэн боловсруулж бүтээгдэхүүн бэлтгэн гаргадаг талаар сонирхолтой баримтыг гэрэл зургаар дэлгэн харуулсан маань хүмүүсийн нүдэнд тусч байлаа. Ялангуяа техникийн тос ашиглан хийсэн саван тавьсан нь багачууд төдийгүй томчуудын сонирхолыг ихэд татсан.
Нээлтийн үеэр ангийн багш Тамир, Монголын Байгаль орчин Иргэний зөвлөлийн гишүүн Туяацэцэгтэй цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцох явцад Нийслэлийн 370 жилийн ой, Байгаль хамгаалах өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах 「Ногоон хот аян-2009 「 өдөрлөгт хамтран оролцохоор тохиролцож, анхны 「ногоон алхам」-ыг хийлээ. Цаашид хог хаягдлын талаар ЕБС-д хичээл орохоор болж, бидний зорьсон үйлс хэрэгжиж эхэлсэнд маш их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
2009 оны 8-р сарын 15 аас -24 ны өдрүүдэд 「Ногоон эвсэл」 болон」 Монголын үндэсний ногоон хөдөлгөөн」 ТББ-ынхан 「Тайван Монгол Улсын Тайпэй Улаанбаатар хотуудын хогны менежмент, бодлого」 хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэгийн үеэр 「Эко хүмүүжил」 олгох ажлыг зохион байгуулна гэж төлөвлөсний дагуу бид ажлаа хэрэгжүүлж эхлээд байгаагаа Тайван нөхөддөө уламжилахад таатай байна.










One Comment
Well, this is really great news. Thank you very much Batchimeg for starting this useful action. Yes it is vital important that we should develop our pupils' general knowledge, specially their heart to love the nature. We should influence to administrative of related organizations to develop primary and secondary school curriculum in order to protect the nature.