Могжоохон биетэй жогжоохон зүйл

Өнөөдөр бидний амьдралд өдөр тутам  хэрэглэгддэг олон эд юм 「батарей зүрхтэй」. Цаг, тооны машин, хөгжим, гар чийдэн, микрофон, гар утас бас хүүхдийн тоглоом гээд нэрлээд байвал олон ... Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө үед хүн төрөлхтөн түүнгүйгээр ажил амьдралаа урагшлуулах аргагүй болж.

Хамгийн анхны зай МЭӨ 250 онд буюу Персийн хаант улсын хаанчлалын үед Багдадад үүсчээ. Энэ үеийн зай нь төмөр, зэсийн тусламжтайгаар цахилгаан гүйдэл үүсгэдэг байжээ. Харин өнөөдрийн бидний хэрэглэж заншсан зайны анхдагч загварыг манай он тооллын 1800 онд Италийн эрдэмтэн Александр Вольт зохион бүтээжээ. Нэг удаагийн зай 1860 онд Жеоржэс Лекланце гэдэг хүн зохион бүтээж тухайн үедээ маш их амжилт олж байжээ.

Гэхдээ ашиг тустай гээд байгаа тэр могжоохон биетэй жогжоохон зүйл биедээ багтаж ядсан хор уршиг агуулж байдгийг та бид хэр сайн мэдэх билээ?DSCN3783DSCN3779

Хүмүүс заримдаа дууссан зайг хазаж дахин ашигладаг гэтэл хазахад битгий хэл зүгээр хогийн саванд ил хэвтэж байхдаа чтэр биднийг хордуулдаг байх юм. Байгаль орчин бохирдуулж байгаа бүх төрлийн хог хаягдал дотроос ус, хөрс, агаар, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй нь хугацаа нь дуусан батарей гэнэ. Учир нь зайг мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуу-дын оролцоотой бүтээдэг байна. Энэ олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг байна.
Нэг ширхэг жижигхэн хуруу зай дөрвөн метр квадрат талбай хор-дуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг, хүүхдүүдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг, мөн хорт хавдар, уушигны өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд нөлөөлдөг гээд бодохоор аймаар байгаа биз.

Ер нь манайхаас бусад орон энэ тал дээр ихээхэн анхаардаг байна.Германд 1998 оноос 10 сараас хүмүүс зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн, хэрэглэж дууссан зайгаа дэлгүүрүүдэд буцаан аваачиж өгдөг заншил тогтсон байна. Тайванд ч хүмүүс хаях зайнуудаа дэлгүүрт авчирч тусгай зориулалтын саванд хийдэг байна. Бид ч бас хаягдал зайг байгаль, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй болгон устгах талаар нэгийг бодох цаг нь болжээ. Хамгийн наад зах нь  зайлшгүй зай хэрэглэх болвол химийн элементүүдийн агууламж багатай, цэнэглээд дахин ашиглах боломжтойг нь сонгох хэрэгтэй .Тэгээд цаашèä ÿàõ вэ гэдэг дээр хамтдаа ур ухаанаа уралдуулж санал бодлоо солилцож эхэлье ......

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Eye from Taiwan, Зураг, Фокус, блог, сонины гарчиг and tagged , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook
  • Latest Comments