Хаагуур нь урсах вэ?

Өдөр бүр хаяагаа тэлэх их хот дөрвөн уул дундаа багтан шингэх аргагүй болж хөдөө нутгаас зорин ирэгсэд уулын орой, усны сав газар, хаа тааралдсан газраа оромжоо босгон амьдрах  болсон нь нийслэлийн иргэдэд хэвийн зүйл мэт харагдана.

Нийслэлийнхний ярьж заншсанаар Дарь–Эхийн гэр хороолол Сэлбийн голын зүүн эргээр суурьшаад багагүй жилийг өнгөрөөжээ.  Урьд баруун зүүн Сэлбэ гэж байгаад Улаанбаатар хотын хот төлөвлөлт, барилгажилтын төлөвлөгөөний дагуу Баруун Сэлбийн урсгалыг хаасан тухай баримт бий.

Зүүн Сэлбэ сүүлийн 10 жилд урсгал нь эрс татарч өнөөдөр эх хэсэгтээ арай ядан урсч хотын төвийн урсгал хэсэг нь бараг л хогийн хоолой болон хувирсан гэхэд хилсдэхгүй болжээ.

Сэлбэ голын эмгэнэлт байдалд хүргэх шалтгаан олон юм. Сэлбийн ундарга хэсэгт айлууд буун голын эрэгт хашаа байшингаа тулган барьсан байна.

Харин дунд хэсэгт нь зайгүй шахам буусан олон айл элдэв шороо хаягдлыг асган голын намгархаг хөрсийг хатаан  голын гольдролыг эзлэн суурьшжээ. Шинээр оршин суугчид цементен суурьтай байшин, барилга ихээр барьж, уулын хормой голын эргийг бараг тэгширтэл шороо асгасан байна.

Хүн, аж ахуйн нөлөөнд намаг газар хатах үзэгдэл их байдаг.

Хотын төвөөр урсан Туул голд цутгах Сэлбэ голын төгсгөл хэсэг бүхэлдээ хогийн томхон суваг болон хувирсан гэхэд хилсдэхгүй.

Улаанбаатар хотын зүүн хойноос урсан ирэх Сэлбэ гол гольдролд нь буусан олон айл, тоосго блокны үйлдвэрийг сүлжин арслантай гүүр арай ядан хүрч тасрахад хүрээд байна.

Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй энэ олон айлуудад газар олгосон явдал нь  Сэлбэ гол эхнээсээ усжиж, үргэлжлэн урсах аргагүй болсон байна.

Туул голын томоохон цутгал Сэлбэ гол хаагуур урсах вэ?

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Байгаль орчин бохирдолт, Газар нутаг ба ус унд, Орчин тойрон зүй, Улаанбаатар хот, байгаль хамгаалах and tagged , , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

One Comment

  1. kuukeldei
    Posted 8 сар 10, 2009 at 9:29 am | Permalink

    Туул удахгүй сэлбэ шиг болно, харж л байгаарай. Манайхан нээрээ байгалтайгаа хэтэрхий харьцаж байгаа шүү сда.

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook
  • Latest Comments